Дани улс “Зэрэгцээ нийгэм”-тэй тэмцэх бодлогын хүрээнд ерөнхий болосролын сургууль болон их дээд сургуулиудад бурка (Бурка (Burqa) гэдэг нь исламын зарим урсгалын дагуу өмсдөг, эмэгтэй хүний бүх бие болон нүүрийг бүрэн халхалдаг гадуур хувцас юм. Нүдний хэсэг хүртэл торон материалаар бүрхэгдсэн байдаг тул нүүр нь бараг бүхэлдээ далдлагддаг ҮГ.МН) өмсөхийг хориглохоор болжээ.

Лалын шашинт зарим эмэгтэйчүүдийн өмсдөг энэхүү бүтэн нүүр халхалсан хувцсыг тус улс аль хэдийн олон нийтийн газар өмсөхийг хориглосон бөгөөд шинэ зохицуулалт нь уг хоригийг боловсролын байгууллагуудын анги танхимд хүртэл өргөжүүлэхээр болсон аж.
Данид "Зэрэгцээ нийгэм" гэсэн ойлголт нь оршин суугчдынх нь талаас илүү хувь нь цагаач гаралтай байдаг орон сууцны хорооллуудыг хэлдэг.
Дани улс бүтэн нүүр халхалсан хувцас өмсөхийг 2018 онд олон нийтийн газар хориглосон бөгөөд уг журмыг зөрчсөн хүмүүс ойролцоогоор 1'300 фунт стерлингийн торгууль төлөхөөр хуульчилсан байна.
Ерөнхий сайд Метте Фредериксен энэхүү "буркагийн хориг"-ийг ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ч шүүмжлэгчид анги танхимд ийм төрлийн нүүр халхалсан хувцас өмсдөг хүн маш цөөн тул ийм арга хэмжээ бодит хэрэгцээ багатай гэж үзэж байна.
Засгийн газрын энэхүү шинэ санаачилгын талаар барууны төв чиглэлийн Berlingske сонин Цагаачлалын Яамны мэдэгдлийг иш татан мэдээлжээ.
Мэдэгдэлд:
Засгийн газар сонгуулиас өмнө батлагдаж амжаагүй хэд хэдэн хуулийн төслийг дахин өргөн барина. Үүнд "зэрэгцээ нийгэм"-тэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх болон нийгмийн сөрөг хяналт, дарамтын эсрэг хуулийн төсөл багтаж байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
гэж дурдсан байна.
Энд дурдсан "нийгмийн сөрөг хяналт" гэдэг нь гэр бүл, олон нийтийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах дарамт шахалтыг хэлдэг бөгөөд буркагийн хоригтой холбоотой бодлогын нэг хэсэг гэж үзэж байна.
Дани улс Европын цагаачлалын хамгийн хатуу бодлоготой орнуудын нэг бөгөөд 2019 онд эрх барьсан зүүн төвийн Засгийн газар "Данийн үнэт зүйлс, үндэсний онцлогийг хамгаалах"-ын тулд цагаачлалыг хязгаарлана гэж амлаж байсан.
Үүний хүрээнд:
-Шинээр ирсэн бүх цагаач болон тэдний хүүхдүүд дани хэл сурах үүрэгтэй болсон бөгөөд сураагүй тохиолдолд орогнол хүсэгчийн тэтгэмжээ алдах эрсдэлтэй.
-"Геттогийн тухай хууль"-ийн хүрээнд цагаачдыг тодорхой бүс нутагт хэт төвлөрүүлэхгүй байх зорилгоор улс даяар тараан суурьшуулдаг болсон.
-Хилийн албаныхан шинээр ирж буй цагаачдын үнэт эдлэл, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хураан авч, тэднийг байрлуулах зардлыг санхүүжүүлэх эрхтэй.
-Эх орондоо сайн дураараа буцаж буй цагаачдад ойролцоогоор 4'500 фунт стерлингийн урамшуулал олгодог.
Хэрэв тухайн хүний эх орон "аюулгүй улс" гэж тооцогдвол (жишээлбэл өнгөрсөн жил Башар аль-Асадын дэглэм нуран унасны дараах Сири) орогнол авсан хүн хүртэл Данид оршин суух эрхээ алдаж, эх орондоо буцах боломжтой болсон.
Мөн өнгөрсөн сард Данийн Засгийн газар азан буюу лалын шашны мөргөлд дуудах дуудлагыг улс даяар хориглох төлөвлөгөө танилцуулсан юм. Засгийн газрын зарим сайд "Улсын зарим хэсэг Исламабад хотын захын дүүрэг шиг болж байна" хэмээн мэдэгдсэн нь энэ санаачилгын үндэслэл болсон ажээ.










