Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянах цахим зохицуулалтыг нэвтрүүллээ.

Аймаг, дүүргийн хүн амын тооноос хамааран эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалт хийх магадлагч эмчийн ачаалал харилцан адилгүй байдгаас шалтгаалан зарим тохиолдолд иргэд, даатгуулагчдад хүргэх нийгмийн даатгалын үйлчилгээ удаашрах, хүлээгдэл үүсэх зэрэг нөхцөл байдал бий болдог.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Иймд эмнэлгийн хуудас хянах процесст системийн шинэчлэл хийж, даатгуулагч, иргэд, харилцагч нарт ээлтэй үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн тулд эмнэлгийн хуудасны бичилт, олголтын баталгаажуулалтыг аймаг, дүүрэг харгалзахгүйгээр хянан баталгаажуулдаг боллоо.
Ингэснээр иргэд, даатгуулагч, харилцагч нарт хүргэх үйлчилгээний чанар сайжрах нөгөө талдаа магадлагч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх нөхцөл бүрдэж байна.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











