
✅Боловсролын яамнаас нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай хэт ачаалалтай сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэн төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, томоохон хотхон хорооллыг түшиглэсэн хотхоны бага сургуулийг шинэчлэн байгуулах зэргээр цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
✅Нийслэлийн дүүргүүдийн хүн амын нягтаршил өндөртэй бүсүүдэд хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах, шаардлагатай тохиолдолд түрээсийн байр нэмж ашиглах замаар ачааллыг бууруулах зорилготойгоор ажлын хэсэг ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон холбогдох албаныхан нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.


🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
🔸Сургуулийн ачаалал нэмэгдэхэд нөлөөлж буй нэг гол хүчин зүйл нь шинээр баригдаж буй орон сууцны хороолол, хотхонууд сургууль, цэцэрлэгийн асуудлаа бүрэн шийдвэрлэлгүй ашиглалтад орж байгаа явдал юм. Үүний улмаас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдэж байна.
Иймд цаашид:
📍Сургууль, цэцэрлэгийн ачаалал хэтэрсэн бүсэд шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэх А даалгаврыг батлахгүй байх;
📍Барилга байгууламж ашиглалтад орох үед сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдвэрлээгүй бол улсын комисс хүлээн авахгүй байх;
📍Түүнчлэн улс, нийслэл, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудын хувьд санхүүжилтийн хуваарилалт, гүйцэтгэгч байгууллагын чадавх, инженерийн шугам сүлжээний холболт, газар чөлөөлөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан зарим төсөл 3-5 жилийн хугацаанд үргэлжилж байгаад анхаарах шаардлагатай байна.









