Францын Ерөнхий сайд Франсуа Байру ням гарагт тэтгэврийн насыг 62 болгон буцаах саналыг няцаалаа. Ингэснээр олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн тэтгэврийн шинэчлэлд холбоод болон ажил олгогчид өөрчлөлт хийх талаар хэлэлцэх боломжийг хязгаарласан байна.
Засгийн газрыг тэргүүлж буй Байру парламент дахь сөрөг хүчин болох Социалистуудаас дэмжлэг авахын тулд 2023 оны шинэчлэлийг, тэр дундаа тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлсэн маргаантай заалтыг дахин хэлэлцэхийг зөвшөөрсөн юм.
Тэрбээр холбоо, компанийн төлөөлөгчдөд санхүүгийн алдагдлыг нөхөх шийдлийг олох нөхцөлтэйгээр бүх хувилбарыг хэлэлцэх даалгавар өгсөн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэрээр "France Inter" радиод өгсөн ярилцлагын үеэр "Тэтгэврийн насыг 62 болгож буцаах боломжтой юу?" гэх асуултад тэрээр "Үгүй" гэж хариулжээ.
"Нийгмийн зөвшилцлийн уулзалтад оролцож буй төлөөлөгчид нөхцөл байдал болон бодит тоог сайн ойлгож байгаа, би тооцоолол дээр Үндэсний Аудитын Газраар дүгнэлт гаргуулахыг хүссэн" хэмээн Байру хэлсэн байна. Тэрхүү аудитын тайланд 2023 оны шинэчлэлийн дараа ч ирээдүйд тэтгэвэрийн санд алдагдал үүсэх талаар дурдсан байдаг.
Гэсэн ч тэрээр тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээс өөр арга зам байж болохыг бас үгүйсгээгүй.
Хэрэв холбоо, ажил олгогчид тохиролцоонд хүрч чадахгүй бол Засгийн газар 2023 оны шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.










