Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Сандор Гомбостай уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

📌“Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон Бүгд Найрамдах Унгар Улсын Цагаачлал, иргэний харьяаллын алба хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд гадаад иргэн, харьяатын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, туршлага судлах сургалтыг харилцан зохион байгуулж ирсэн нь үр дүнтэй байгааг тодотголоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
✅Тухайлбал 2023-2025 онд Гадаадын иргэн, харьяатын газраас 9 албан хаагч Унгар Улсын хил хяналтын үйл ажиллагаатай биечлэн танилцаж арга зүй, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамрагдаад ирсэн. Мөн Монгол Улс дахь цагаачлалын нөхцөл байдал, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, цахим үйлчилгээ зэрэгтэй Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын албан хаагчдыг улирал тутамд биечлэн танилцуулж, туршлага солилцох сургалтын бэлтгэл ажил дуусаад байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцоллоо.

🤝Уулзалтын төгсгөлд Унгар Улсын “Людовика” Төрийн албаны их сургууль Хууль сахиулах тэнхимтэй болсоныг дурдаад гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид төдийгүй бусад харьяа хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг дунд, урт хугацааны бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшүүлэх сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар илэрхийллээ.
Эх сурвалж: Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам











