Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн газар, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 35 цэцэрлэгийн 350 хүүхэд, 70 багш, 70 эцэг эхийн төлөөллийг оролцуулан замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой 2025” тэмцээнийг зохион байгууллаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тэмцээнд амжилттай оролцсон эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд та бүхэндээ талархал илэрхийлье.
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ
Эх сурвалж: Хан-Уул Дүүргийн Засаг Даргын Газар










