Хархорум хотыг бүтээн байгуулах ажлын хүрээнд нийт 1,500га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулах ажилд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.
Ойн газраас Ногоон бүс байгуулах ажлын гүйцэтгэлийг байгууллагуудад танилцуулж, талууд алдаа оноогоо ярилцан туршлага хуваалцлаа.


🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Хархорум хотод мод, сөөг тарьж, ургуулах арчлан хамгаалах ажил гүйцэтгэгчдийн тарьсан мод, сөөгийн нэр төрөл, гарал үүсэл, амьдралын хэлбэр зэрэг модны үндсэн үзүүлэлтүүд болон ургалтыг тогтоох, тооллого хийх, амьдралтын хувийг тооцох ажлаар Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн бүрэлдэхүүн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл албан томилолтоор ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар











