Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Монголчуудыг хоморголон хядсан их хэлмэгдүүлэлт чухам тухайн цаг үедээ дууссан уу? Эсвэл одоо ч үргэлжилж байна уу? Ерөнхий сайд асан Сайханбилэг өөрийг нь хэлмэгдүүлэх гэж байна гээд оргон зайлаад зугтчихсан бол ерөнхий сайд асан Алтанхуягийн хань хамаарлыг шударга бусын хонгилоор чирж хэлмэгдүүлсэн гэх, сүүлд сэтгүүлч Өнөрцэцэгийг шүүхдээ өмгөөлөгчөөр хангалгүй шүүн таслах ажиллагаа явуулсан гээд өнөө цагт ардчилсан зарчмыг алдагдуулсан их хэлмэгдүүлэлт амь бөхтэй байна гэж үзэх хүмүүс олон байна. Тэгвэл өнөө ч хэвээр үргэлжилж байгаа хэлмэгдүүлэлтийг хэн хийж байна вэ?

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Монгол улсын үндсэн хуулинд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасан байдаг. Гэхдээ үндсэн хуулийн энэ заалтыг улс төрчдийн томилгоогоор бусдын амьдралыг дэнсэлж алх цохин суугаа эрхэм шүүгч нар ханган ажиллаж чадахгүй шүүх зарчмыг алдагдуулж байгаа том шалтгаан нь тогтолцоотой холбоотой гэж байна. Шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа доголдосоноос болж хүний эрх зөрчигдсөөр байна. Тиймээс Монгол хүн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэхийн тулд шүүх засаглалыг шинэчлэх ёстой гэж үзэж байгаа юм.
Иргэдийн шударга шүүх ТББ-д шүүхийн шийдвэрт гомдолтой байна гэх 15 мянга гаруй иргэний гомдол байна. Эдгээр иргэдийн гомдлыг хянан барагдуулах ажлын хэсгийг нэн яаралтай байгуулах шаардлагатай байгаа бөгөөд УИХ ын гишүүд болон хууль зүйн сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ.