Аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил — Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор “ХАБЭА-2025” сарын аяны нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Даланзадгад сумын ИТХурлын дарга Д. Нацагдорж нар оролцлоо.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ууд хөдөлмөрийн аюулгүй байдлын тэргүүн туршлагаа хуваалцаж, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, ШУТИС-ийн харьяа Политехникийн коллеж зэрэг байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.
“Хүртээмжтэй ирээдүйн төлөө хөдөлмөр эрхлэлтийг хамтдаа бүтээцгээе” уриатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн нээлтийг мөн энэ үеэр хийлээ. 2024 онд төсөлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан үзэсгэлэн худалдаа гаргаж, туршлагаа хуваалцав.











