



















“Үзэсгэлэнт Амитава” НҮТББ санаачлан, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2025 оны 4-р сарын 15–16-ны өдрүүдэд “Хүүхэд бүр тэгш эрх, оролцоо – Хүүхэд хамгаалал” сэдэвт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ерөнхий боловсролын 8–12-р ангийн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн албан хаагчид төлөөлөл, эцэг эх, асран хамгаалагчид зэрэг 300 гаруй оролцогч хамрагдсан бөгөөд хүүхдийн эрх, тэгш оролцоо, хамгаалал, сэтгэл зүй, эрүүл мэнд, хууль эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилготой сургалт, хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Хамгийн онцлох нь — 12 хүүхэд өөрсдийн санал санаачилгыг шат шатны байгууллагад илэрхийлж, бодлого тодорхойлогчдын анхааралд хүргэсэн нь жинхэнэ оролцооны бодит жишээ боллоо.
Ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголт, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, нөхөн үржихүйн боловсрол, хууль эрх зүйн зөвлөгөө зэрэг олон чиглэлээр сургалт зохион байгуулагдав.
Бага ангийн сурагчдад буюу 10 бүлэгт амны хөндийн эрүүл мэндийн практик сургалт, хийж зорилтот бүлгийн хүүхдүүдэд шүдний үзлэгийг “Med help” болон “Tooth Tooth care dental clinic” эмнэлгийн эмч нар зохион байгуулж, 55 хүүхдэд фтор түрхлэг тавьж, зөвлөгөө өгч ажилласан ба ахлах ангийн хөвгүүдийг дотуур үзлэгт хамрууллаа.
Зөвлөгөөний үр дүнд оролцогчдын хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж, сургууль, гэр бүл, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог бэхжүүлсэн улмаар хүүхэд хамгааллын хамтарсан багт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ач холбогдолтой үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Зөвлөгөөнд дараах мэргэжилтнүүд оролцож, илтгэл тавьж, туршлага солилцон, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд:
• Д.Ундраа – ХЭҮК-ын Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн
• Ч.Лхагвасүрэн – “Үзэсгэлэнт Амитава” НҮТББ-ын тэргүүн, Тариалан сумын ИТХ-ын төлөөлөгч
• Ж.Үйлст – Сэтгэл зүйч
• Л.Нямдулам – “Энэрэл” эмнэлгийн хүний их эмч
• Ж.Буянтөгс – Кино найруулагч
• Т.Ууганчимэг – “Tooth care dental clinic эмнэлгийн шүдний эмч, нүүр амны эрүүл ахуйч
• Б.Ганзориг – Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын УСШУ тасгийн дарга
• Б.Бямбахишиг – Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн
• П.Эрхэмбаяр – Өмгөөлөгч
• Д.Дамдинсүрэн – “Gej yu ve”хамтран үүсгэн байгуулагч, “Paddle Mongolia” компанийн гүйцэтгэх захирал нар оролцлоо.
Сургалт, үзлэг, зөвлөгөө – Хүүхэд бүрт хүрсэн бодит дэмжлэг
• Ахлах ангийнханд: мэргэжил сонголт, бэлгийн боловсрол, өөрийгөө илэрхийлэх чадвар, хууль зүйн зөвлөгөө
• Бага ангийн 10 бүлэгт: амны хөндийн эрүүл мэндийн практик сургалт
• 55 хүүхдэд: шүдний үзлэг, фтор түрхлэг
• Ахлах ангийн хөвгүүд: дотуур үзлэг,
• "Нандин хайр” кино үзвэр
• Төрийн албан хаагчдад: сэтгэл зүй, боловсролын эрх зүйн сургалт
• Хамтарсан багт: зөвлөн туслах үйлчилгээ
• Хувийн нууцлалыг чандлан сахисан, хуульд нийцсэн өөрийгөө танин хөгжүүлэх сургалт”
• Хүний эрхийн асуудлаар анхаарал татсан асуудлаар багш нар болон СӨБ, эмнэлгийн ажилтнуудад мэдээлэл хийсэн
Үр дүн нь – Мэдлэгтэй, хамгаалагдсан, оролцоотой хүүхдүүд
Энэхүү зөвлөгөөн нь хүүхэд хамгааллын талаарх мэдлэг ойлголтыг тэлж, сургууль, гэр бүл, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан үр дүнтэй, сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан:
@Хөвсгөл аймгийн цаглаагийн газар
@Тариалан сумын засаг даргын тамгын газар
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс -н Хөвсгөл аймаг дахь реффрэнт Тунгалагмөрөн
Сэтгэл зүйч Ж.Үйлст
Хайрын зуслан УСК Buyantugs Jantsmaa
@Erkhembayar Purevdorj
Med Help Polyclinic
Tooth care dental clinic
Murun Crystal та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.
Бидний үйл ажиллагааг дэмжиж урам өгсөн УИХ гишүүн Сүхбаатарын Эрдэнэбат танд талархлаа
Хүүхэд бүрийн дуу хоолой сонсогддог, тэгш эрхтэй, оролцоотой ирээдүйн төлөө – бид хамтдаа!
#ХүүхэдХамгаалал #ТэгшЭрх #ҮзэсгэлэнтАмитава #ТариаланСум #ОролцооТэгшБоломж #ИрээдүйдээХайртай
Эх сурвалж: "Үзэсгэлэнт Амитава" НҮТББ











