



















Техник технологийн эрин зуунд ажлын бүтээмж нэмэгдүүлэхэд робот ажилтнаар ажил гүйцэтгүүлэх, автоматжуулах чиглэлээр “Дижитал воркс” ХХК-тай хамтран албан хаагчдын дунд Workshop арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалтын ойлголт, ашиглалтын талаар бодит жишээн дээр тулгуурласан сургалтыг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн, робот ажилтан ажиллуулах процессын зураг гаргах дадлага ажлыг төслийн захирал Н.Ачитсайхан нар явуулсан юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын алба хаагчдаас гадна дүүрэг, аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилтнуудаас ирүүлсэн нийгмийн даатгалын үйл ажиллагаа, үйлчилгээг автоматжуулах процессын зураглал дээр нэг бүрчлэн үнэлгээ хийж, сайжруулалтын зөвлөгөө өгснөөр шинэ үеийн ажилтанд байх ур чадварыг нэмэгдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











