Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын дарга нар 2025.05.23-ны өдөр Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа.

Засгийн газрын хуралдаанаар /2025.05.21/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтыг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн-эрдэм шинжилгээний байгууллага болгон өөрчилсөн.


Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Тус газар нь хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, зах зээл, аюулгүй байдал, эрүүл ахуй, цалин хөлс, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, хэтийн болон ойрын төлөвлөлт, тооцоолол хийх, салбарын ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, сургалт явуулах чиг үүрэгтэй ажилладаг.
Тиймээс дээрх чиг хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүүлэх, нийгмийн даатгалын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт, судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах боломжтой талаар санал солилцлоо.
Эх сурвалж: Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар











