



















Израилийн халдлагын дараа Исламын Бүгд Найрамдах Иран Улсын удирдлагууд шашны дээд удирдагч Аятолла Али Хаменейг залгамжлагчийг тодруулах ажлаа яаравчлуулжээ.
Хоёр жилийн өмнө Хаменейн өөрийн томилсон, дээд түвшний шашны байгууллагын гурван хүний бүрэлдэхүүнтэй хороо нь сүүлийн өдрүүдэд залгамжлагчийг хайхаа эрчимжүүлсэн гэж уг асуудлыг мэдэх "Таван" эх сурвалж Reuters агентлагт мэдээлжээ.
86 настай Хаменейд хуралдаануудын талаар тогтмол мэдээлэл өгч байгаа бөгөөд тэрээр гэр бүлийн хамт нууц байранд байрлаж, Хувьсгалт Гвардын тусгай анги “Вали-йе Амр” түүнийг хамгаалж байгаа гэж нэрээ хэлэхийг хүсээгүй өндөр албан тушаалтан хэлсэн байна.
Хэрвээ Хаменей амиа алдвал тогтвортой байдлыг харуулах үүднээс түүний залгамжлагчийг шууд зарлана гэж эх сурвалжууд хэлжээ. Гэсэн ч үүний дараах улс төрийн нөхцөл байдлыгиурьдчилан таамаглахад хэцүү байгаа аж.
Шинэ удирдагч нь Ираны Исламын хувьсгалын үндэслэгч Аятолла Рухолла Хомейнигийн хувьсгалын үзэл санаанд үнэнч байх ёстой гэж нэгэн эх сурвалж онцолжээ.
Гэвч дээд түвшний удирдлагууд олон улсын халдлага, дотоод бослогыг зөөлрүүлэхийн тулд илүү “Зөөлөн” (нүдэнд дулаахан) төрхтэй хүнийг сонгох боломжийг ч бас ярилцаж байгаа гэнэ.
Тавин зургаан настай Можтаба Хаменей (Хаменейн хүү) болон Хасан Хомейни (Исламын хувьсгалыг үндэслэгчийн ач хүү) нар нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд бичигдэж байгаа аж.
Хасан Хомейни нь улс төр, нийгмийн хязгаарлалтыг зөөлрүүлэхийг хүсдэг шинэчлэгч фракцын ойрын холбоотон боловч удам угсаагаараа ахмад шашны зүтгэлтнүүд болон Хувьсгалт Гвардын Хүчинд хүндлэгддэг байна.

Тус улс Израиль, АНУ-тай хурцадмал байдал гүнзгийрч буй энэ үед Хасан Хомейни нь дотоод, гадаадын хямралыг намжаах “Энэрэнгүй” хувилбар болж хувирч болзошгүйг эх сурвалжвууд онцолсон.











