Италийн Хувийн мэдээлэл хамгаалах байгууллага (Garante per la Protezione dei Dati Personali)Хятадын DeepSeek компанийн хиймэл оюун ухааны чатботыг хэрэглэгчдийн өгөгдлийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тус улсад ашиглахыг хориглож, тус компанийн үйл ажиллагаанд мөрдөн байцаалт эхлүүлсэн байна.
Garante нь DeepSeek-ээс хэрэглэгчдийн ямар хувийн мэдээллийг цуглуулдаг, тэдгээрийг хаана хадгалдаг, хэрэглэгчдэд хэрхэн мэдээлдэг талаар тодруулахад хангалтгүй хариу өгсөн гэж үзэж буй аж.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Тус компани нь Италид үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд Европын хууль тогтоомж тэдэнд хамаарахгүй гэж мэдэгдсэн байна. DeepSeek-ийн шинэ чатбот нь хиймэл оюун ухааны технологийн өрсөлдөөнд хүчтэй нөлөө үзүүлж, зах зээлд доргио үүсгэсэн бөгөөд Америкийн ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад хямд өртгөөр хөгжүүлэгджээ.
Италийн эрх баригчид өмнө нь АНУ-ын OpenAI компаний ChatGPT чатботыг мөн адил шалтгаанаар түр хугацаанд хориглож байсан бөгөөд тус компани 15 сая еврогийн торгууль төлсөн байдаг. Энэхүү арга хэмжээ нь Европын Холбооны бусад гишүүн орнуудад ч нөлөөлж болзошгүй бөгөөд тэдгээрийн мэдээллийн хамгаалалтын байгууллагууд DeepSeek-ийн үйл ажиллагааг шалгаж эхэлж магадгүй.










