Гурван жил гаруйн турш огцом өсөлт, уналттай савласан "Лити"-ийн үнэ 2026 онд хүчтэй сэргэж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хамгийн доод түвшнээсээ үнэ нь хоёр дахин өссөн ч хөрөнгө оруулалтын судалгааны Bernstein компани "Энэ өсөлт оргилдоо хүрээгүй, харин мөчлөгийн дунд шатандаа явж байгаа" гэж үзэж буйгаа мэдэгджээ.
Тус компанийн үзэж буйгаар литийн зах зээл одоогоор "Мөчлөгийн дундах сэргэлт"-ийн үе шатанд байгаа бөгөөд нийлүүлэлт хумигдаж, батарейн эрэлт тогтвортой өндөр хэвээр байгаа нь литийн үнийг ойрын хугацаанд бууруулах бус, харин 2027 он хүртэл цааш өсгөх нөхцөл бүрдүүлэж байгаа гэнэ.

Хөрөнгө оруулагчдын хувьд литийн үнийн өсөлт зөвхөн түүхий эдийн зах зээлээр хязгаарлагдахгүй чухал асуудал юм. Учир нь лити нь цахилгаан автомашины батарей болон эрчим хүчний томоохон хуримтлуурын системүүд (Energy Storage Systems, ESS)-ийн үндсэн түүхий эд тул түүний үнэ уул уурхайн компаниуд, батарей үйлдвэрлэгчид, автомашин үйлдвэрлэгчид болон сэргээгдэх эрчим хүчний салбарын ашиг орлогод шууд нөлөөлдөг.
Bernstein-компанийн мэдээлснээр, литийн карбонатын үнэ 2025 оны дунд үед нэг тонн нь ойролцоогоор 8'000 ам.доллар байсан бол өнөөдөр 20'000–25'000 ам.доллар болж өсөөд байна. Энэ оны тавдугаар сард тонн нь 30,000 ам.долларт хүрсэн ч зогсоод байсан зарим уурхай дахин ажиллаж эхэлснээр үнэ бага зэрэг буурчээ. Гэсэн хэдий ч эдгээр уурхай ашиглалтад орсон ч өсөн нэмэгдэж буй эрэлтийг бүрэн хангаж чадахгүй гэж Bernstein компани үзэж байна.
Хамгийн том гэнэтийн өөрчлөлт нь цахилгаан автомашины бус, эрчим хүч хуримтлуулах системүүдийн (ESS) эрэлт аж.
Bernstein-ийн тооцоолсноор:
Литийн нийт эрэлт оны эхнээс хойш 32%-иар өссөн;
Харин нийлүүлэлт 24%-иар өссөн;
ESS-ийн эрэлт бараг 100%-иар өссөн;
Цахилгаан автомашины салбарын эрэлт харьцангуй даруухан буюу 9%-иар нэмэгджээ.
Энэ тэнцвэргүй байдал нь нөөцийг эрчимтэй багасгасан байна. Bernstein-компанийн тооцоогоор зах зээл дээрх литийн үлдэгдэл нөөц одоо ердөө 20 хоногийн хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн. Энэ түвшин худалдан авагчид хомс нөөцийн төлөө өрсөлдөж, үнэ өсдөг үетэй давхцаж байжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Нийлүүлэлтийн талд ч урт хугацааны хүндрэлүүд бий. Литийн үнэ 2022 оны оргилоосоо огцом унасны дараа уул уурхайн компаниуд сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалтаа эрс танасан. Bernstein компанийн мэдэгдэж буйгаар шинэ уурхайн төсөлд хөрөнгө оруулах эцсийн шийдвэрээс эхлээд үйлдвэрлэл эхлэх хүртэл дунджаар гурван жил шаарддаг.
Өмнө нь үйлдвэрлэлээ хязгаарласан ойролцоогоор 200 мянган тонн хүчин чадал аажмаар эргэн ашиглалтад орж магадгүй ч 2026 оноос хойш шинэ хүчин чадлын нэмэгдэл саарч, улмаар 2027 онд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэнэ
гэж тус компани таамаглаж байна.
Мөн Bernstein компанийн үзэж байгаагаар литийн үнэ өссөн ч энэ нь эрэлтийг төдийлөн сааруулахгүй. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд батарейн үйлдвэрлэлийн өртөг мэдэгдэхүйц буурсан тул эрчим хүч хадгалах системийн хөгжүүлэгчид болон цахилгаан автомашин үйлдвэрлэгчид литийн үнэ тонн тутамд 30'000–35'000 ам.доллар хүрсэн ч төслүүдийн эдийн засгийн үр ашигт ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр шингээх боломжтой болсон байна.
Иймээс Bernstein компани литийн карбонатын үнийн таамгаа өсгөжээ.
2026 оны дундаж үнийн таамаг:
Тонн тутамд 25,000 ам.доллар (өмнөх таамаг 21,000 ам.доллар байсан);
2027 оны дундаж үнийн таамаг:
Тонн тутамд 32,500 ам.доллар (өмнөх таамаг 25,000 ам.доллар байсан).
Харин урт хугацааны үнийн төсөөллөө 16,000 ам.доллар хэвээр үлдээсэн бөгөөд ирээдүйд шинэ нийлүүлэлт нэмэгдсэнээр зах зээл дахин тэнцвэржинэ гэж үзэж байна.
Bernstein компанийн үзэж буйгаар агуулахын нөөц эрчимтэй багасаж, уурхайн хөрөнгө оруулалт хязгаарлагдсан хэвээр байгаа үед батарейн эрэлт хурдацтай өсөж буй нь литийн үнийн өнөөгийн өсөлт үргэлжлэх боломжтойг харуулж байгаа. Иймээс литийн үнэ 2026 онд бус, харин 2027 онд оргилдоо хүрэх магадлал өндөр гэж тус компани дүгнэсэн аж.









