
Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос долоо хоног тутамд гол нэрийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнийг судалж гаргадаг. Энэхүү судалгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.3 хувиар өсөж, өмнөх долоо хоногоос 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал,
Нийслэлд үхрийн цул мах килограмм нь 38,500 төгрөг, үхрийн ястай мах 33,772 төгрөг, хонины ястай мах 27,668 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Харин хүнсний ногоо дотоодын төмсний үнэ 0.6 хувиар өсөж 3,735 төгрөгт хүрсэн бол өндөг 616 төгрөг, Атар талх 2,925 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 2,521 төгрөгийн үнэтэй байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Харин АИ-92 бензин 2,590 төгрөг, дизель түлш 4,335 төгрөгийн үнэтэй байна.
Орон нутагт ямааны махны үнэ 3.2 хувиар өсөж 20,008 төгрөгт хүрсэн бол үхрийн мах 2.2 хувиар буурч 27,273 төгрөг, хонины мах 1.0 хувиар буурч 23,014 төгрөг болоод байна. Түүнчлэн нэгдүгээр зэргийн гурилын үнэ орон нутагт 0.9 хувиар өсөж 3,168 төгрөгт хүрсэн бол задгай сүүний үнэ хамгийн өндөр хувиар буюу 2.8 хувиар буурч 3,718 төгрөг болжээ.
Шатахуун болон түлшний хувьд аймгийн төвүүдэд АИ-92 бензин 2,795 төгрөг, дизель түлш 4,621 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.


Д.Өөдөө











