



















АНУ-д хоригдож буй Мексикийн хар тамхины өнөөгийн хаан гэгдэж буй Эл Чапогийн хүү Joaquín “El Chapo” Guzmán энэ даваа гарагт түүнд оноож буй мансууруулах бодистой холбоотой хэргүүдэд буруутай гэдгээ хүлээлээ. Түүний ах нь хэдэн сарын өмнө дүүтэйгээ ижил хэрэгт буруутай гэдгээ мөн хүлээсэн юм. Магадгүй тэд АНУ-ын хууль сахиулагчидтай тохиролцоонд хүрсэн бололтой.

Joaquín Guzmán López Чикагогийн холбооны шүүхэд товлогдсон байцаалтын өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүхийн баримтад дурджээ.
Guzmán López бол Эль Чапогийн дөрвөн хүүгийн нэг бөгөөд тэднийг “Лос Чапитос” буюу “Жижиг Чапонууд” хэмээн хочилдог. Тэд эцгийнхээ Синалоагийн хар тамхины картелийн мэдлийнх нь хэсгийг өвлөн авсан юм. Guzmán López өнгөрсөн жил Техаст баригдсаныхаа дараа өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлж байсан.
Түүний өмгөөлөгч Жеффри Лихтман Ройтерст дээрх үйл явдлын талаар ямар нэг яриа өгөөгүй байна.
Guzmán López АНУ-ын гудамжууд руу их хэмжээний фентанил болон хар тамхи нийлүүлсэн гэх хэрэгтээ олон зүйл ангиар буруутгагдаж байсан.
АНУ-д фентанилын хордлого 18–45 насныхны дунд нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна.
Тэрээр 2024 оны долдугаар сард хувийн онгоцоор Эль Пасогийн бүс нутагт газардасны дараа баригджээ. Мөн тэрээр Мексикийн хар тамхины ертөнцийн хамгийн нөлөө бүхий толгойлогчдын нэг, Синалоагийн Картелийг Эл Чапотай хамтран байгуулсан Исмаэль “Эль Майо” Самбадагийн хамт баригдсан юм.
Тухайн үед АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны нэрээ нууцласан өндөр албан тушаалтан Ройтерст өгсөн ярилцлагадаа Guzmán López нь Самбадаг АНУ-д ирэхийг уруу татсан нь хууль сахиулагчдын хувьд том боломж болсон гэжээ.
“Эль Чапогийн” өөр нэг хүү Овидио Guzmán López 7 дугаар сард мансууруулах бодис тараасан хоёр зүйл анги болон зохион байгуулалттай гэмт бүлэгт гишүүн гэх мөн хоёр зүйл ангиар буруугаа хүлээсэн. Түүнийг бүх насаар нь хорих ял хүлээж байна.
Эцэг Эль Чапо өөрөө 2017 онд АНУ-д шилжүүлэгдэж, одоо дээд зэргийн хамгаалалт бүхий шоронд бүх насаар хоригдох ялаа эдэлж байгаа юм. Тэрээр Мексикийн шоронгоос түнель ухаж оргосноороо дэлхий нийтэд илүүтэй танигдсан нэгэн.











