
Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаанаар тооцоолж, технологийн эрин зуунд хөгжлийг хэмжих нэгжээ тодорхойлж байгаа энэ цаг үед, Дэлхийн Математикийн шинжлэх ухаанд шинэ онол, шинэ аргуудыг Монгол эрдэмтэд зохиосон нь анхаарал татаж байна.
“Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг Монгол Улсын Төрийн шагналт Академич, Математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, Академич, Математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, Математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, Математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нар гаргасан бөгөөд, эдгээр эрдэмтдийн бүтээлийг Монгол Улсын төрийн шагналд нэр дэвшүүлсэн байна.

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
“New Developments of Newton–Type Iterations for Solving Nonlinear
Problems”, “High-order finite difference and finite-element methods
for solving some partial differential equations” эдгээр бүтээлүүд нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөлд суурилсан бүх салбарт хэрэглэгдэх боломжтойг тодорхой жишээ нь дээр туршиж баталгаажуулсан байна.
Тус бүтээл нь Дэлхийн шилдэг хэвлэлийн газар болох “SPRINGER NATURE”-т хэвлэгдэж “ELSEVIER SCOPUS” индекс хийгдсэн бөгөөд, Монгол хүний оюуны чадамжийг харуулсан шинэ нээлт болжээ.
Монголын эрдэмтдийн шинэ бүтээлүүд нь, Олон улсын шилдэг эрдэм шинжилгээний байгууллагууд болоод их сургуулиудын 170 гаруй номын санд байршиж эрдэмтэн, судлаачдын хүртээл болж эхэлсэн байна.









