Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Олон Улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай конвенц”-ын 23, 44 дүгээр зүйлд заасны дагуу олон улсын эрх зүйн болон ёс суртахууны өндөр мэдлэг, чадвартай, арбитрчийн шалгуурыг хангасан хуульчдыг Арбитрын байнгын шүүхийн арбитрчид нэрээ дэвшүүлэхийн урьж байна.

Иймд Арбитрын байнгын шүүхийн арбитрчид нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хуульчид өөрийн товч танилцуулга (CV)-ыг англи, монгол хэлээр 2025 оны 12 дугаар сарын 19-ны дотор foreign@mojha.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
• Англи хэлний өндөр мэдлэгтэй байх;
• Олон улсын эрх зүйн мэдлэгтэй байх;
• Арбитрчийн шалгуурыг хангасан байх;

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
• Ёс суртахууны өндөр мэдлэг чадвартай байх.
Арбитрын байнгын шүүх нь 1899 онд “Олон Улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн конвенц”-ын 20-29 дүгээр зүйлд заасны дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулагдсан бөгөөд Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг. Тус шүүх нь гишүүн улс орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой үүссэн маргааныг түр арбитрыг байгуулан хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд Монгол Улс тус конвенцыг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталсан юм.











