
Монгол Улсын Хөгжлийн банк өнөөдөр (2026.07.09) “Монголын ногоон санхүүгийн корпораци ББСБ” ХКК-тай “Ногоон санхүүжилтийн үндэсний тогтолцоог бий болгох” төслийн хүрээнд 44.1 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү санхүүжилтийг Монголын ногоон санхүүгийн корпораци нь шалгуур хангасан дотоодын санхүүгийн байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр дамжуулан зээлдүүлэх юм. Мөн дээрх төсөлд зориулан НҮБ-ийн харьяа Уур амьсгалын ногоон сангаас санхүүжилт олгоно.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Улмаар ногоон барилгын стандартын дагуу баригдах амины орон сууцны ипотекийн зээл болон байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 172 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлнэ.
Ингэснээр Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, нүүрсхүчлийн хийг 20 гаруй хувиар багасгах юм.










