
🌀 Монгол Улсын Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулах, төрийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай хүргэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

🌀 Тус арга хэмжээнд “Монголын төмөр зам” ТӨХК бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, компанийн үндсэн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.
2026 оны 06 дугаар сарын 15–17-ны өдрүүдэд үргэлжлэх өдөрлөгийн үеэр компанийн зүгээс дараах чиглэлээр мэдээлэл, үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
🏗️ Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт:

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явц;
🚂 Тээвэрлэлтийн үйл ажиллагаа:
Тавантолгой–Гашуунсухайт болон Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
🎓 Хүний нөөц, сургалтын бодлого:
Төмөр замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт, тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, хүний нөөцийн бүрдүүлэлтийн талаарх мэдээлэл;
🤝 Иргэдийн эргэх холбоо, үйлчилгээ:
Сул ажлын байрны анкет хүлээн авах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг газар дээр

нь хүлээн авч шуурхай шийдвэрлэх;
🌀 Мөн өдөрлөгийн үеэр компанийн удирдлагууд болон бүтэц, зохион байгуулалтын нэгжийн холбогдох албан тушаалтнууд иргэдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулан ажиллаж байна.











