
🏆🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны төрөлд нийт 106 багийн 800 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
🏆🇲🇳 Уран хараа, цэц сорьсон тус наадамд "Хилчин" спорт хороо, "Монголын төмөр зам" ТӨХК, "Хеттрик" групп, "Номт Даншиг" компанийн баг болох Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын БАТТУЛГА ахлагчтай баг түрүүллээ.
Хорвоогийн уудамд уухай нь хадсан хурц мэргэн харваачдадаа баяр хүргэе!









