Онцгой байдлын ерөнхий газраас Хүүхдийн үндэсний зөвлөлтэй хамтран “Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өсвөрийн сургагч багш бэлтгэх RISK хөтөлбөр”-ийн арга хэмжээг хоёрдахь жилдээ зохион байгууллаа.

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10-12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
Арга хэмжээний хүрээнд оролцогч сурагчид 101/105 дуудлага өгөх, утаанаас зөв гарах, галын хор ашиглах, анхны тусламж, 72 цагийн цүнх бүрдүүлэх, гэр бүлийн уулзах цэг төлөвлөх, аврах техник, багаж хэрэгсэл ашиглах, боосай карт тоглоом бүхий найман өртөөгөөр дамжин, онолын мэдлэгээ дадлагаар бататгалаа.


🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Оролцогчдын идэвх, манлайллыг дэмжих зорилгоор даалгаврын гүйцэтгэл, багаар ажиллах чадвар, санаачилга, аюулгүй ажиллагааны зааврыг мөрдсөн байдлыг үнэлж, шилдэг оролцогч, шилдэг баг, манлайлагч сурагчдыг шалгаруулан урамшуулсан юм.

Мөн шилдэг оролцогчдод уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын онлайн уулзалтад оролцох, Онцгой комиссын хүүхдийн зөвлөхөөр нэг өдөр ажиллах, сургуулийнхаа аюулгүй байдлын бичил төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг авах, Онцгой байдлын албаны онцгой мэдээ, nematimes, nemaподкаст сувгаар өөрийн санаачлага, туршлагаа танилцуулах эрхийн бичгийг гардууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд сурагч бүрийг зөвхөн сонсогч, үзэгч бус өөрийн дуу хоолойгоо илэрхийлэгч, сурсан мэдлэгээ үе тэнгийнхэн, сургууль, гэр бүл, дүүрэг, хороондоо түгээн дэлгэрүүлэгч, гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөгч идэвхтэй оролцогч болгох зорилготой юм.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар










