Мэдээлэл, технологи хурдацтай хөгжиж байгаа эрин зуунд салбар бүр өөрсдийн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг нэвтрүүлсээр байна. Энэ ч утгаараа нийгмийн даатгалын байгууллага өөрсдийн үйлчилгээндээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх зорилгоор “Аствишн” ХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцсон юм.
Нийгмийн даатгалын үйлчилгээ бүрэн цахимжиж байж даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдэх учир технологийн шинэчлэл хийх ажилд туслалцаа үзүүлж ажиллахыг нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга уриаллаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Нийгмийн даатгалын байгууллага 34 төрлийн үйлчилгээг ажил олгогч, даатгуулагчдад үзүүлдгээс 24 үйлчилгээг цахимжуулсан. Үүнээс 18 төрлийн үйлчилгээг E-Mongolia цахим системийн нэгдсэн порталд холбоод байна. Цаашид энэ ажлыг эрчимжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах зорилт тавин ажиллаж байна.










