
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 9 дүгээр хуралдаан өнөөдөр болж, зарим асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, нийслэлийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийтийн эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг тогтоох, нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлыг шинэчлэн батлах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын дүрэм, орон тооны хязгаарыг батлах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хэмжээнд асуудалтай байгаа бродюрын талаар төлөвлөгөө гаргаж, яаралтай шалгаж танилцуулах, хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ажлыг хувийн хэвшилд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

Мөн нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Есөн дүүргийн Засаг дарга нарыг дүүргийн гудамж, талбайд цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор иргэдтэй ойр хамтран ажиллахыг үүрэгдэв.
Нийслэлд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллагуудын жагсаалт, мэдээллийг гаргаж, нэг талдаа татварын мөнгөөр үнэтэй оффис түрээслэх, нөгөө талд нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж түрээслэх асуудлыг шийдэх хэрэгтэйг хотын дарга Б.Пүрэвдагва онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС











