



















Уоррен Баффет хувийн санхүүгийнхээ талаар дэлгэрэнгүй ярихад хүмүүс сандал өргөж, тэмдэглэл хөтлөх хандлагатай байдаг. Дэлхийн хамгийн аугаа хөрөнгө оруулагч таны өмнө мөнгөний талаар илтгэл тавибал та ч өндөлзөх нь тодорхой. "Та дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм чинь ямар нэг зүйлийг хийхдээ заавал зөв хийдэг байх ёстой" хэмээн хүмүүс үздэг.
Баффетын фэнүүд хамгийн их мөнгийг яаж хуримтлуулах стратегийг голчлон сонирхож байгаа ч саяхан тэд мөнгө хэрхэн бусдад өгөх талаар сургамж авсан юм. Энэ зуны эхээр "Berkshire Hathaway"-ийн удирдагч өөрийн хамгийн сүүлийн үл хөдлөх хөрөнгийн төлөвлөгөөнийхөө талаар маш дэлгэрэнгүй яридцлагыг "Wall Street journal" сэтгүүлд өгсөн байна.
Баффет амьд байхдаа баялгийнхаа багагүй хэсгийг "Билл, Мелинда Гейтс" сан зэрэг хэд хэдэн буяны байгууллагад хандивлана гэсэн амлалтаа биелүүлэхээр төлөвлөж байгаагаа дурьджээ.
Баффетыг нас барах үед түүний үлдсэн хэдэн тэрбум ам.доллар (үүний ихэнх нь Беркширийн хувьцаанд байдаг) охин, хоёр хүүгийнх нь хяналтад байдаг буяны байгууллагад шилжих юм байна. Аль буяны байгууллагад, ямар хэмжээгээр хандив өгөхөө энэ гурвуулаа санал нэгтэй шийдэх ёстой аж.
Уолл Стрит сэтгүүлд Баффет "Би гурван хүүхдийнхээ үнэ цэнийг маш их сайн мэдэрч, тэднийг сангаа маш зөв удирдана гэдэгт 100 хувь итгэдэг" гэж хэлжээ. Нэмж дурдахад, бүх зүйлийг ийм байдлаар тохируулснаар Баффетийн ашиг хүртэгчид буяны байгууллагууд болон тэдгээрийг зохицуулдаг хууль тогтоомжийн өөрчлөлтөд жинтэй хариу өгөх боломжийг олголоо. Эцсийн эцэст Омахагийн Зөнч маань хүүхдүүддээ л бусдын адил найдсан бололтой.











