
Орон даяар аялал, амралтын улирал үргэлжилж байгаатай холбоотойгоор шатахууны хэрэглээ огцом нэмэгдэж, газрын тосны агуулахаас шатахуун татан авах ажиллагаанд ачаалал үүсэж, татан авалт түр хугацаанд удаашралтай байна.
Иймд ачаалал буурч, татан авалт хэвийн болох хүртэл шатахууныг тодорхой хэмжээний хязгаарлалттайгаар олгож байгаа бөгөөд энэхүү зохицуулалт нь зөвхөн Өмнөговь аймагт бус, улсын хэмжээнд олон аймаг, орон нутагт ижил байдлаар хэрэгжиж байна.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд шатахуун тасрахгүй. Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүдийг шаардлагагүйгээр оочер дараалал үүсгэхгүй, их хэмжээгээр нөөцлөхгүй байж, албан ёсны мэдээлэлд үндэслэн тайван үйлчлүүлэхийг хүсье.
Мөн хэт халалтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцын түгээгүүрээс шатахуун хэвийн гарахгүй байх техникийн шинжтэй тохиолдол гарч болзошгүй бөгөөд энэ нь өндөр температурын нөлөөлөлтэй холбоотой түр зуурын нөхцөл юм.
Мэдээллийн эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газрын Говийн бүсийн төлөөлөгчийн газар.









