



















Өмнөговь аймгийн ард иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг чанар, хүртээмжтэйгээр тасралтгүй үзүүлэх, говийн бүс нутагт үйлдэгддэг уул уурхай, аялал жуулчлалын хуваарьт болон захиалгат нислэгүүдийг эрчимжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн захилгаар “Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч буух хатуу хучилттай зурвас шинэчлэлийн ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “Чамбай Зам” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээн авч өнөөдөр буюу 2025 оны 06 сарын 23-нд нээлтээ хийлээ.


Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх болон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат оролцлоо.
“Гурвансайхан” нисэх буудлын аэродромын хөөрч буух хатуу хучилттай зурвас ашиглалтад орсноор нэг удаагийн нислэгээр 70 гаруй зорчигчийг тээвэрлэх хүчин чадал бүхий CRJ-700 маягийн агаарын хөлгийг хязгаарлалтгүй хүлээн авах, цаашлаад аэродромын үзүүлэлтэд нийцсэн шинэ төрлийн агаарын хөлгүүдээр нислэг үйлдэх боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар










