
Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр (2026.07.09) Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд болон ирэх саруудад үер, усны осол, гал түймэр зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүх шатны бэлтгэл, бэлэн байдлыг өндөржүүлэх үүрэг, чиглэл өглөө.
Тэрээр ойрын өдрүүдэд үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгааг онцолж, Онцгой байдлын байгууллага, бүх шатны Онцгой комиссыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үерийн эрсдэлтэй бүсэд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах байгууламжийн хэвийн ажиллагааг хангахыг анхааруулав.

Түүнчлэн гамшгийн үед шуурхай тусламж авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “SOS” системийг олон нийтэд сурталчлан, өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгалаа.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.
Он гарсаар долоодугаар сарын 09-ний байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, осолд өртөж аварсан хүний тоо 26.3 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 24.6 хувиар, амь насаа алдсан хүний тоо 11.3 хувиар тус тус өссөн байна.

Иймд улсын хэмжээнд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тасралтгүй хүргэх, иргэдийг сонор сэрэмжтэй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.










