
Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн явц болон үр дүнгийн талаар танилцуулж, санал, хүсэлтийг нь сонслоо.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Орон сууцны залиланд өртсөн иргэдийн төлөөллийн хувьд дэд Ажлын хэсэгт орох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг хохироосон бүх аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг бүрэн шалгаж, хэн нэгний танил тал, албан тушаал, нөлөөллөөс үл хамааран хуулийн дагуу шударга, тэгш хариуцлага тооцох, Барилгын ажил тодорхой хэмжээнд явагдсан боловч хөрөнгө, санхүүжилтийн шалтгаанаар зогсонги байдалд орсон төслүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, барилгыг ашиглалтад оруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, Хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж, учирсан хохирлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэн барагдуулж өгөхийг хүслээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хохирсон иргэдийн асуултад хариулж, холбогдох мэдээллийг өгч ажиллалаа











