Сүүлийн өдрүүд болон өчигдөр Пап лам Францискд (Өдгөө 89 насыг зооглоод байгаа) хийсэн шинжилгээний үр дүн нь амьсгалын замын олон төрлийн нянгийн халдвар илрүүлсэн тул эмчилгээний горимд өөрчлөлт оруулсан гэж Ватикан мэдэгдэлдээ дурджээ.
"Одоогоор хийгдсэн бүх шинжилгээ нь эмнэлэгт зохих ёсоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай нарийн төвөгтэй эмнэлзүйн байдлыг харуулж байна" гэж мэдэгдэлд онцолсон байна. Даваа гарагийн өглөө Пап лам Франциск сайн унтаж амарсан, сонин уншиж, өглөөний цайгаа уусан гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни мэдээлэв. Пап лам өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын халдвартай холбоотой "оношилгооны шинжилгээ" өгөхөөр Ромын эмнэлэгт хэвтсэн гэж Ватикан мэдээлсэн. Улмаар тэрээр Италийн нийслэл дэх Агостино Гемелли поликлиник эмнэлэгт байгаа гэдгийг баталж, ирэх гурван өдрийн бүх уулзалтаа цуцалсан байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Эмч нар түүнийг бүрэн амрах шаардлагатай гэж үзжээ. Пап лам эмнэлэгт хэвтэхээсээ өмнө олон тооны уулзалт, олон нийтийн арга хэмжээнд оролцоод байсан. Тэрбээр ням гарагт долоо хоног бүрийн "Angelus" залбирлыг удирдаагүй нь пап ламаар өргөмжлөгдсөнөөсөө хойшхи 12 жилийн хугацаандаа ердөө хоёр дахь удаагаа болж буй явдал юм.











