Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүсийн хүний хөгжлийн захирал Альберто Родригестэй уулзаж, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны зорилтот тусгагдсан Гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэл, төслүүдээ танилцууллаа.
Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн богино хугацааны ур чадварт сургах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд үр дүнтэй хэрэгжсэн.
Цаашдаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын концевцыг уялдуулан ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд үндэслэн тогтолцооны шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь ТЭТГЭВРИЙН РЕФОРМ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Монгол Улсад хувийн нэмэлт тэтгэврийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхдээ сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх, ил тод, санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, өвлөгдөх зэрэг зарчмын хүрээнд шинэчлэлийг хийхээр зорьж байна.
Хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тэтгэврийн шинэчлэл хийхэд эдийн засгийн тооцоололд бодлогын зөвлөмжийг Дэлхийн банкнаас авна.
Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар ганцхан дэд бүтцийн салбарт биш эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН томоохон төслүүдээ чухалчилж үзэх хэрэгтэйг хэллээ.
Мөн тэтгэврийн болон халамжийн тогтолцоонд бусад улс орны сайн жишгийг танилцуулан, шинэчлэл хийхэд хамтран ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн бодлогод иргэдийн ур чадварыг дээшлүүлэхэд техникийн туслалцаагаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.











