



















Реппер Шон Диди дуучин Жастин Биберийг насанд хүрээгүй байхад нь бэлгийн харилцаанд орж, уг үйлдлээ бичлэгээр баталгаажуулан мөнгө олж байсан хэрэг цахим ертөнцөд дуулиан тарьж байна. Тодруулбал энэ сарын 16-ны өдөр алдарт реппер Шон Дидди (Combs case) “дахин” бэлгийн хүчирхийлэл үйлдсэнд буруутгагдаж баривчлагдсан. Тэгвэл энэ удаагийн Шон Дидигийн хүчирхийллийн хэрэг Холливудийн алдартнуудыг хамарч жинхэнэ “бөмбөг” тэсэрч байна. АНУ-ын Нью-Йорк хотын прокурорын газраас Шон Дидиг гурван зүйл ангиар буюу “биеэ үнэлэлт зохион байгуулсан”, “бичлэгээр айлган сүрдүүлсэн”, “бэлгийн мөлжлөг” үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ. Хэрэв шүүх буруутай гэж үзвэл алдарт Шон Диди “бүх насаараа хоригдох ял” авах юм. Өдгөө 54 настай реппер өчигдрийн шүүх хурал дээр хэргээ хүлээгээгүй бөгөөд шүүхээс түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан байна. Мөн прокурорын яллах дүгнэлтэд түүний эзэмшдэг “Combs Enterprise” компани болон ажилчид нь “биеэ үнэлэлт зохион байгуулах”, “насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлэх”, “хил дамнуулан хар тамхи худалдаалах”, “хүний наймаа”, “авлига”, “бусдын эд хөрөнгийг галдаан шатаах” болон бусад гэмт хэргүүдийг үйлдсэн гэжээ.
СЕКС ПАРТИ
Тэрээр "Freak Offs" хэмээх секс парти зохион байгуулж эрэгтэй хүүхдүүдийг мансууруулж, бэлгийн харьцаанд ордог байсан ба энэ үдэшлэг заримдаа олон хоногоор үргэлжилдэг байжээ. Харин түүний ажилчид хохирогчдыг зуучилж зочид буудалд өрөө захиалж, мансууруулах бодис болон “baby oil” болон бусад зүйлсийг бэлтгэдэг байсан гэж яллах дүгнэлтэд дурджээ. Хохирогчдийн тоо одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар "50 гаруй хохирогч, гэрчтэй ярилцлага хийсэн" гэж хуулийн байгууллагаас мэдээллээд байна. Мөн цаашид хохирогчдын тоо өсөх хандлагатай байна гэж CNN онцолжээ. Хууль сахиулагчид өнгөрсөн гуравдугаар сард түүний Майами, Лос Анжелес дахь гэрт нэгжлэг хийх үеэр гар буу, олон тооны сум, хар тамхи, 1000 гаруй лонх хүүхдийн тос, "Freak Off” ашиглагдсан байж болзошгүй олон төрлийн “sex toy” хураан авчээ.
ШОН ДИДИ БА ЖАСТИН БИБЕР
Үүний зэрэгцээ, тэрээр нэр нь үл мэдэгдэх нэгэн хохирогчийг 2009 оноос 2018 он хүртэл секс бичлэгээр нь дарамталж байсан гэж CNN мэдээлжээ. Харин тэр бичлэгийн эзнийг нь “нэр нь үл мэдэгдэх” гэж CNN-д мэдээлсэн бол “Yahoo news” “The standard”, “Hindustan times” “Daily record” сайтууд “нэр нь үл мэдэгдэх” хүнийг дуучин Жастин Биберийг гэж мэдээлж байна.
ШОН ДИДИТЭЙ ӨНГӨРҮҮЛСЭН 48 ЦАГ
2009 онд дуучин Жастин Бибер реппер Шон Диди нар нэгэн амралтын газар 48 цагийг өнгөрүүлсэн ба тухайн үед хийгдсэн бичлэгт “Би Дидитэй 48 цагийг хамт өнгөрөөнө”, ”бид хаана”, “юу хийж” байгааг хэлэх боломжгүй, гэхдээ энэ бол “15 настай хүүхдийн мөрөөдөл" гэж хэлсэн байдаг. Харин энэ явдлаас хойш Жастин Бибер Дидигээс холбоо тасарсан бөгөөд эх сурвалжууд түүнийг хүчирхийлүүлснээс болж Дидигээс зайгаа барьсан байх магадлалтай гэж таамаглаж байна. Харин дуучин Жастин Бибер өнөөдрийг хүртэл албан ёсоор ам нээгээгүй хэвээр байна.
ШОН ДИДИ ГЭЖ ХЭН БЭ?
Шон Диди бол Америкийн алдарт реппер, продюсер бөгөөд сүүлийн 30 жилийн турш “Combs” хэмээх хөгжмийн эзэнт гүрэн байгуулж, шүтэн бишрэгчдийнхээ мөрөөдлийг биелүүлж, хар арьстнуудад зориулсан нийгэмлэг байгуулж, ирээдүйнх нь төлөө зүтгэсэн бизнес эрхлэгч, хайраар дүүрэн нөхөр, халамжит аав, буяны үйлстэн байсан гэж олон эх сурвалжууд дурждээ. Гэвч...
ШОН ДИДИ ӨМНӨ НЬ...
Түүнтэй холбоотой дуулиант хэрэгт 2023 оны арваннэгдүгээр сард найз бүсгүй, дуучин Кэссигийнх нь гомдлоор эхэлж байв. Дуучин Кэсси Шон Диддид 10 жилийн турш хүчирхийлүүлж, 2018 онд салах гэсэн ч эсэргүүцэн зодуулж байсан хэмээн шүүхэд гомдол гаргаж байлаа. Тэгвэл гомдлын хариуд Шон Дидди “Надаас их хэмжээний мөнгө нэхэж, нэр хүндэд минь халдах гэсэн оролдлого" гэж тайлбарлаж байсан. Энэ хэрэг тун удалгүй харилцан тохиролцоогоор шийдэгдсэн байдаг. Уг хэргээс гадна тэрээр Жой Дикерсон-Нил гэх бүсгүйг, ая зохиогч Аарон Холлыг, мөн Жэйн Доу гэх эмэгтэйг насанд хүрээгүй байхад нь буюу 17 настай байхад нь хэд хэдэн удаа хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байсан ба өөрийн зураглаач асан Роднид бэлгийн дарамт үзүүлж, мансууруулж, заналхийлж байжээ.











