Ням гарагт Ромын Хамба лам Лео XIV хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг дайн дэгдээхээс зайлсхийх, эргэж буцалтгүй ангал руу унах аюулаас сэргийлэхийн төлөө хичээх ёстой бөгөөд зөрчил мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх нь чухал хэмээн онцоллоо.
Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван гол цөмийн байгууламж руу цохилт өгч, Израилийн халдлагатай нэгдэн Ойрх Дорнодын мөргөлдөөнийг шинэ шатанд хүргэсэн. Харин Иран улс хариуг нь барихаа амлаад байгаа.

Хамба лам Лео мөргөлчидтэй хамт долоо хоног бүр хийдэг залбиралын үеэрээ "Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн бүр ёс суртахууны хариуцлагатай. Энэхүү эмгэнэлт дайн эргэж буцашгүй ангал руу унахын өмнө зогсоох ёстой." гэжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Мөн тэрээр хэлэхдээ: "Одоо бид хурцадмал байдлыг бууруулж, бүс нутгийг тогтворжуулан, талуудыг хэлэлцээний ширээний ард дахин суулгах ёстой. Миний анхаарал одоо хурцадмал байдлыг бууруулахад чиглэж байна." гэсэн юм.
Хамба лам Лео "Ямар ч ялалт эхийн нулимсыг, хүүхдийн айдсыг, хулгайлагдсан ирээдүйг нөхөж чадахгүй. Дипломат хэлэлцээ зэвсгийн дуу чимээг намжааж, үндэстнүүд ирээдүйгээ цус урсгасан мөргөлдөөн бус, энхийн чармайлтаар тодорхойлох ёстой. Израиль, Палестины нөхцөл байдлыг багтаасан энэхүү эмгэнэлт нөхцөл байдалд, ялангуяа Газын зурвас болон бусад газар нутгийн энгийн иргэдийн өдөр тутмын зовлон шаналал мартагдах аюулд орж байна. Тэнд шаардлагатай хүмүүнлэгийн тусламж улам бүр яаралтай хэрэгтэй болж байна," гэжээ.











