



















Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур орчны шинжилгээний газар, Ойн газар, Усны газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын ДЦГХЗ, Хан Хэнтийн УТХГХЗ, Налайх дүүргийн 119-р сургууль нийт 9 байгууллагын хамт олон нийт 302 ширхэг мод тарилаа.

Намрын мод тарих өдрүүд үргэлжилж байна.
Намрын мод тарих өдрүүд: 2025.09.25 – 2025.10.26
Намрын мод тарилтын урьдчилсан дүнгээр улс даяар 18.500 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллага 2.1 сая мод тариад байгаа бөгөөд 11-р сарын дунд үеэс намрын мод тарилтын нэгдсэн дүн мэдээ гарах юм.
Харин өнгөрсөн хаврын мод тарих өдрүүдээр 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэгт, 3412 аж ахуйн нэгж, 185.010 иргэн оролцож, 8,442,481 ширхэг мод тариад байна.

Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш одоогийн байдлаар улс даяар нийт 113 сая гаруй мод тарьсан байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
ИРГЭД, ОЛОН НИЙТИЙГ ДООРХ БАЙРШЛУУДАД МОД ТАРИХЫГ УРЬЖ БАЙНА
1. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Холбогдох дугаар᠄ 75554645
Байршил᠄ https://maps.app.goo.gl/WH8Ykvga8upaKPSE8
2. IGM-Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн
Холбогдох дугаар᠄ 94000319
Байршил᠄ https://maps.app.goo.gl/sNaQkG2kNeqMHTLv9
3. Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн
Холбогдох дугаар᠄ 89189898
Байршил᠄ https://maps.app.goo.gl/PzJxTZeYBBFiKxyW6
Мод тарихтай холбоотой зөвлөгөө, мэдээллийг Ойн газрын, Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн 11300078 утсаар холбогдон авна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа











