



















Тайланд улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрлөө. Ингэснээр өнөөдөр Тайландын Бангкок хотын төвд байрлах тансаг худалдааны төвд 100 гаруй хос гэрлэлтээ батлуулах гэж байна. Ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчид энэ үйл явдлыг "нулимс дүүрэн урт тэмцэл" байлаа хэмээн тодорхойлжээ.
Хуулийн дагуу ижил хүйстэн хосууд эд хөрөнгөө удирдах, өв залгамжлуулах, хүүхэд үрчлэн авах, хамтрагчийнхаа эмчилгээний талаар шийдвэр гаргах зэрэг бусад хосуудтай адил эрхтэй болжээ. Бангкок хотын тансаг зэрэглэлийн Siam Paragon худалдааны төвд хуримаа хийж буй хосуудын дунд Тайландын хэд хэдэн алдартнууд байна. Үүний дотор өмнө албан бус хуримын ёслол үйлдсэн жүжигчин Апиват Апиватсайри, Саппанёо Панаткоол нар өнөөдөр гэрлэлтээ батлуулж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Порш нэрээрээ алдаршсан Апиват алдарт "Надтай хамт" цувралд доктор Брайтын дүрд тоглосон бол Арм нэрээрээ танил болсон жүжигчин Саппанёо нь 2023 онд гарсан "The Endless Love" цувралын дүрээрээ алдаршжээ.
Тайландын Ерөнхий сайд асан Сретта Тависин хурим хийж буй хосуудад баяр хүргэсэн байна. Тэрээр Ерөнхий сайд байхдаа "LGBTQ" нийгэмлэгийг дэмждэг нэгэн байсан бөгөөд одооноос эр эм биш хувь хүн гэх хүйс нэмэгдэж байна хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.










