
Иргэдийн тав тухтай амьдрах орчныг сайжруулах, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээврийн засвар, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж буй.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах 23 дугаар байрны таван блок бүхий орон сууцны гадна фасадын дулаалга, дээврийн засварын ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна. Тус ажлыг Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС










