
🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
АНУ-ын мужуудыг дайрч байгаа “үхлийн аюултай” Хелен хар шуургыг 4-р зэрэглэлийн ангилалд багтааж байна. Хелен хар шуурганы хүч 140 км цаг хурдтай, энэ зууны хамгийн хүчирхэг хар шуурга гэж тэмдэглэгдэж байна. АНУ-ын зарим мужуудад сургууль, цэцэрлэг, бизнесийн үйл ажиллагаа, нислэг, галт тэрэг зогсоод байна. Одоогоор Жоржиа мужийн Аламо хотод Хелен хар шуурганы улмаас 2 хүн амиа алджээ. Флорида, Жоржиа мужуудад 800,000 гаруй айл өрх тог цахилгаангүй болсон байна. Хелен хар шуурга бол АНУ-ын түүхэнд тохиож байгаа хамгийн том хар шуурганы нэг бөгөөд пүрэв гарагийн оройноос эхлэн улам эрчээ авч байна. Одоогоор зарим мужид гол мөрөн болон далайн эрэг орчмын газруудад усны түвшин нэмэгдсээр байна. Хелен хар шуурганы улмаас Ашвиллд хөрсний гулгалт болж тус бүс нутгийн 2400 орчим айл өрх, аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарч байна. Хелен хар салхины үзүүлэх нөлөө олон хоногоор үргэлжилж иргэдийн амь нас болон эд хөрөнгийн хохирол нэмэгдэх хандлагатай байна.










