
Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эх барьж ажилладаг зөвлөхүүдэд зориулсан дотоод сургалт “Магна Харт: Эрх чөлөөний аугаа тунхаг” сэдвээр үргэлжлэн явагдлаа.
Магна Харт батлагдах болсон түүхэн нөхцөл, шалтгаан, агуулга болон түүний орчин үеийн Үндсэн хуульт ёс, парламентат ардчилал, хүний эрхийн тогтолцооны үндсийг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр, түүхэн ач холбогдлын талаар авч үзэв.
Тэртээ 811 жилийн өмнө тунхагласан хууль дээдлэх зарчим (эзэн хаан ч хуульд захирагдах), эрх чөлөөний үзэл санаа өнөөдөр ч үнэ цэнээ хадгалсаар байна.

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

🏆Энэ удаагийн наадамд уул уурхайн салбарын 42 байгууллагын 1,800 гаруй уурхайчин оролцсон байна.
Энэ үүднээс Магна Хартийг “Эрх чөлөөний аугаа тунхаг, өнгөрсөн үеийн дурсгал бус, өнөөдрийн амьд эрх зүй” гэж хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг.
Сургалтын дараагийн хэсэгт Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Парламентын мөн чанар, онцлог” сэдвээр лекц уншлаа.
Парламентат ёсны үүсэл, хөгжил, дэлхий нийтийн чиг хандлага, орчин үеийн тулгамдсан асуудлууд, гүнзгийрүүлэн судлах эх сурвалжуудыг танилцуулж, хуулийн төсөл боловсруулагч зөвлөхүүдийн үйл ажиллагаандаа анхаараx, харгалзан үзэх шаардлагатай зүйлүүдийг хөндөн ярилцав.










