
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд үргэлжилж буй Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт, Дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван болон газар нэгжийн удирдлагууд оролцов.

Тус хуралдаанд манай улсын хувийн хэвшлийн төлөөллүүдээс гадна гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байна. Өргөтгөсөн хуралдааны эхний өдрийн үр дүнд нийт 545 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны зургаан гэрээ, санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Үүнээс гадна Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай Phillip Capital хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад оффисоо нээхээр болсон бол Унгарын OTP банк Монгол Улсад салбар байгуулах албан бичгээ Ерөнхий сайд Н. Учралд гардуулж өгсөн нь онцлох үйл явдал болов. Энэ үеэр Унгарын OTP б

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг бэхжүүлэх, бүс болон Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэгдсэн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаан амжилттай үргэлжилж байна









