Даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский "БНХАУ, Пакистан, Тажикстан, Узбекистан болон Африкийн зарим улсаас ирсэн гадаадын “хөлсний цэрэг” Украины зүүн хойд хэсэгт ОХУ-ын цэргийн хамтаар байлдаж байна" гэж мэдэгдэв.
Зеленский энэхүү мэдэгдлээ Харьковын бүс нутагт байрлах фронтын шугамын байдалтай танилцаж, Вовчанскийн хамгаалалт болон тулалдааны явцын талаар командлагчидтай уулзалт хийсний дараа өөрийн нийгмийн “X” (хуучнаар Twitter) сүлжээндээ нийтэлжээ.

“Энэ чиглэлд байлдаж буй манай дайчид БНХАУ, Тажикстан, Узбекистан, Пакистан, Африкийн орнуудаас ирсэн хөлсний дайчид байлдаанд оролцож байгааг мэдээлж байна. Бид хариу арга хэмжээ авна” гэж Зеленский бичсэн байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Энэ нь Украин өмнө нь мөн ижил мэдэгдэл хийж байсан анхны тохиолдол биш юм. Зеленский Москваг хятадуудыг байлдаанд дайчилж байна гэж буруутгасан ч Бээжин уг мэдэгдлийг няцаасан байдаг. Мөн Хойд Солонгос Курскийн бүс нутагт ОХУ-ын талд дэмжлэг үзүүлж хэдэн мянган цэрэг илгээсэн гэх мэдээлэл ч байгаа.
Украин дахь Тажикстан, Узбекистан болон Пакистаны Элчин сайдын яамдад уг мэдээллийн талаар тайлбар хүсэж хандсан байна.
ОХУ-ын зүгээс Зеленскийн энэхүү гадаадын дайчдын талаарх сүүлчийн мэдэгдэлд одоогоор албан ёсны хариу өгөөгүй байгаа юм.










