Лхагва гарагт ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэхдээ 2026 оны ДАШТ-ний шигшээ тоглолтод анх удаа завсарлагааны шоу тоглолт болохыг зарлалаа. АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулах 48 багийн оролцсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Өмнөх 64 тоглолтоос нэмэгдэж, нийт 104 тоглолт болох бөгөөд нэмэлтээр хасагдах шатны тоглолтууд нэмэгдсэн байна.
Хагас шигшээ тоглолтууд Америкийн хөлбөмбөгийн "Нью-Йорк Жайантс", "Нью-Йорк Жетс" багуудын талбайд болох бол шигшээ тоглолт Нью Жерси мужийн "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿
"Би Нью Йорк, Нью Жерси хотод болох ФИФА-гийн дэлхийн аваргын шигшээ тоглолтын үеэр анх удаа завсарлагааны шоу тоглолт болно гэдгийг баталгаажуулж байна. Энэ нь "Global Citizen" байгууллагатай хамтран хийгдэнэ" гэж Инфантино Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
ФИФА олон улсын боловсрол, эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Global Citizen" байгууллагатай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Британийн алдарт "Coldplay" хамтлаг тоглох аж.










