
Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх “Unitel STEAM Hub” сургалтын төвийн сурагчид Вьетнам Улсын Ханой хотноо 2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан “ENJOY AI ASIAN OPEN 2026” олон улсын Robotics, хиймэл оюун ухаан, программчлалын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, төрөл тус бүртээ байр эзэллээ.

Тодруулбал:
Д.Дөлгөөн – 3 дугаар байр /Дрон кодчилол, 12–15 нас/
Ж.Бодь-Эрдэнэ – 3 дугаар байр /Дрон кодчилол, 9–12 нас/
Г.Төгсбаяр – Тусгай байр /Дрон кодчилол, 12–15 нас/
Б.Чинбаяр – Тусгай байр, “Rising Star” /Дрон кодчилол, 9–12 нас/
О.Санчирбаяр – Тусгай байр /Дрон кодчилол, 15–18 нас/ Б.Уудам – 3 дугаар байр /Дэлгэцгүй кодчилол, 4–6 нас/
Ийнхүү Өмнөговь аймгийн сурагчид олон улсын тавцанд мэдлэг, ур чадвараа сорьж, нийт хоёр 3 дугаар байр, гурван тусгай байр, нэг “Rising Star” амжилтыг хүртсэн бахдам амжилтын эзэд боллоо.

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
“Unitel STEAM Hub” сургалтын төвийг анх “Unitel” компанийн санаачилга, дэмжлэгээр байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүүхэд багачуудыг робот бүтээх, программчлал, хиймэл оюун ухаан, инженерчлэлийн чиглэлээр сургаж, тэдний бүтээлч сэтгэлгээ, техник технологийн ур чадварыг хөгжүүлэн ажиллаж байна.
Олон улсын тэмцээнд эх орон, говь нутгаа төлөөлөн оролцсон сурагчид, багшийн зардлыг орон нутгаас шийдвэрлэн дэмжлэг үзүүлсэн.
Тэмцээнд амжилттай оролцоод ирсэн багш, сурагчдыг аймгийн Засаг дарга Н.Энхбат хүлээн авч уулзан, баяр хүргэж, цаашдын уралдаан, тэмцээнд нь өндөр амжилт хүслээ.
Говь нутгийнхаа нэрийг олон улсын тавцанд гаргаж, оюун ухаан, ур чадвараараа амжилт үзүүлсэн нийт багш, сурагчдадаа баяр хүргэе!









