



















Швейцарийн инженергийн аварга ABB компани хиймэл оюун ухааныг боловсруулах зориулалттайгаар АНУ-д баригдаж буй шинэ дата төвүүдийн эрэлт нэмэгдэж буй-тай холбоотойгоор хэрэглэгчдийн эрэлт ихээхэн нэмэгдэх байдал ажиглагдаж байна гэж мэдэгдлээ.

ABB нь үйлдвэрийн роботууд, цахилгаан хөдөлгүүр, үйлдвэрийн автоматжуулалтын системүүд зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 2025 оны III улирлын тайландаа АНУ-ын импортын татваруудын нөлөө маш бага байгааг онцолжээ.
ABB-ийн бүтээгдэхүүнүүдийг барилга, уурхай, үйлдвэрүүдийн цахилгаанжуулалт болон хяналтын системд ашигладаг тул тус компанийн тайлан нь дэлхийн аж үйлдвэрийн эдийн засгийн эрүүл мэндийн нэг үзүүлэлт болдог.
АНУ дахь шинэ захиалгууд III улиралд 27%-иар өссөн байна.
Гүйцэтгэх захирал Мортен Виерод хэлэхдээ:
“Энэ өсөлт татвартай холбоогүй, зүгээр л бизнесийн байгалийн өсөлт, хүчтэй эрэлттэй холбоотой,” гэжээ.
ABB-ийн орлогын ойролцоогоор 7%-ийг дата төвүүдээс бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь нэг жилийн өмнө 6% байсан үзүүлэлтээс өссөн байна. Тус компани нь серверийн өрөөг тасралтгүй ажиллуулах зориулалттай цахилгаан хангамжийн шийдлүүдийг нийлүүлдэг.
Виерод тайлбарлахдаа:

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
“Дата төвийн шинэ барилгууд мэдээж гол хөдөлгөгч хүч, гэхдээ үйлдвэрийн цахилгаанжуулалт нэмэгдэж буй нь эрчим хүчний компаниудыг ч илүү хөрөнгө оруулахад хүргэж байна. Энэ нь цахилгаан үйлдвэрлэлийн салбарт хүртэл дарамт бий болгож байна,” гэжээ.
Дата төвтэй холбоотой захиалгууд III улиралд хоёр оронтой өсөлт үзүүлсэн байна.
Мөн энэ долоо хоногт ABB нь чип үйлдвэрлэгч Nvidia компанитай хамтран дараагийн үеийн дата төвүүдийг хөгжүүлэх стратегийн түншлэл байгуулсан тухай зарласан юм.
Үйл ажиллагааны ашиг (EBITA) 12%-иар өсч 1.74 тэрбум ам.доллар болсон — шинжээчдийн таамгаас бага зэрэг өндөр үзүүлэлт.
Орлого 11%-иар өсч 9.08 тэрбум ам.долларт хүрсэн (таамаг: 8.88 тэрбум ам.доллар).
Захиалга нийтдээ 12%-иар өссөн.
ABB-ийн хувьцаа өглөөний арилжаагаар 2.5%-иар өсөж, дараа нь бууралттай хаагдсан.
Санхүүгийн захирал Тимо Ихамуотила, ирэх жил үүргээсээ чөлөөлөгдөх гэж буй бөгөөд тэрээр:
“АНУ-ын импортын татварын нөлөө нийтдээ хэдэн арван сая ам.долларын хэмжээнд хязгаарлагдаж байгаа. Бид үүнийг өртгийн үр ашиг, үнийн бага зэргийн өсөлтөөр нөхөж байна,” гэжээ.
ABB одоогоор АНУ-д борлуулдаг бүтээгдэхүүний 75–80%-ийг дотооддоо үйлдвэрлэдэг, харин ойрын хугацаанд энэ үзүүлэлтийг 90%-д хүргэх зорилготой бөгөөд АНУ дахь үйлдвэрүүддээ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.











