
🔸 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцан, холбогдох албан тушаалтнууд болон гүйцэтгэгч нарт шуурхай үүрэг чиглэл өглөө.
🔸 Төслийн Эмээлт хэсэгт баригдаж буй авто замын нүхэн гарцын тулц хана болон ус өнгөрүүлэх хоолойн барилгын ажлыг газар дээр нь шалгав. Улмаар ус өнгөрүүлэх хоолойн тоо хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой нэмэлт зардлын санхүүжилтийг шийдвэрлэж, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
🔸 Мөн тус хэсгийн авто замын ажлыг шуурхай явуулах зорилгоор есдүгээр сарын 18-ны өдрөөс автомашины хөдөлгөөнийг 361 дүгээр км дэх төмөр замын гармаар түр зохион байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн Автозамын газраас аваад байна. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн, ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгах чиглэл өглөө.

🔸 Түүнчлэн төмөр замын трасс цахилгаан дамжуулах агаарын шугамтай огтлолцож буй гурван цэгийн эрчим хүчний давуулгын ажлын явцыг шалгав. Өмнөх долоо хоногт өгсөн үүргийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхааруулж, ажлаа эрчимжүүлэн, тогтоосон хугацаанд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг холбогдох байгууллага, гүйцэтгэгч нарт үүрэг болголоо.









