
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани ирэх онд Европын зах зээлд анхны хүнд даацын цахилгаан ачааны машинаа танилцуулж, цаашид үйлдвэрээ Европт байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар тус компанийн олон улсын бизнес хариуцсан Дэд Ерөнхийлөгч Стелла Ли даваа гарагт Германы Ханновер хотод болж буй IAA тээврийн үзэсгэлэнгийн үеэр мэдэгджээ.
“Урт хугацаандаа бид Европт борлуулж буй бүх бүтээгдэхүүнээ энд, Европт үйлдвэрлэх болно” хэмээн BYD-ийн олон улсын бизнес хариуцсан Дэд Ерөнхийлөгч Стелла Ли хэлсэн байна.
BYD компани ачааны машины парк эзэмшигч, операторуудад зөвхөн автомашин нийлүүлэх бус, санхүүжилт, нарны эрчим хүчээр ажиллах цэнэглэх дэд бүтэц, засвар үйлчилгээний сүлжээ, замд эвдэрсэн үед туслах хөдөлгөөнт үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг санал болгохыг зорьж байгаа аж.
Европт ачааны машин үйлдвэрлэх нь BYD-д Хятадаас импортлохтой холбоотой гаалийн татварын дарамтаас зайлсхийх боломж мөн олгох юм.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Европын үйлдвэрлэгчид, түүн дундаа Ман брэндийг үйлдвэрлэгч Traton групп Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан ачааны машинд Европын холбооноос суудлын цахилгаан автомашинд ногдуулж буйтай адил татвар ногдуулахыг уриалж байгаа юм.
Бид энэ татварыг таашаадаггүй. Энэ нь хэнд ч ашигтай биш. Гэхдээ бид үүнийг зохицуулах ёстой.
хэмээн Ли хэлжээ.
Түүний хэлснээр, татварын нөлөө нь богино хугацааны дарамт бөгөөд Европ дахь дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж чадвал энэ дарамт арилна гэж BYD үзэж байна.
BYD зөвхөн ачааны автомашинаар хязгаарлахгүй, Европ дахь суудлын автомашины үйлдвэрлэлийн цар хүрээгээ мөн нэмэгдүүлэхээр бэлтгэж байна.
Тус компани Унгарын Сегед хотод автомашины үйлдвэр барьж байгаа бөгөөд уг үйлдвэрт ирэх оноос бүтээгдэхүүнүүдээ олноор үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.
Европт борлуулж буй бүх бүтээгдэхүүнээ энд үйлдвэрлэдэг болчихвол татварын асуудалгүй болохоос гадна бид Европын компани болох болно.
хэмээн Стелла Ли онцолсон байна.









