
Даланзадгадын дулааны цахилгаан станц ТӨХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тоног төхөөрөмжийн их засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Жил бүрийн 5-р сарын 1-ний өдрөөс дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоож, зуны хугацаанд үндсэн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд их засвар хийх, техникийн шинэчлэл болон өргөтгөлийн ажлуудыг гүйцэтгэдэг. Дулаан хангамжийн үйл ажиллагааг 10-р сарын 1-нээс эхлүүлдэг.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Энэ жилийн их засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл одоогоор 80 орчим хувьтай үргэлжилж өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Станцын тоног төхөөрөмж, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, хүйтний улиралд хэрэглэгчдийг дулаан, цахилгаанаар тасралтгүй, найдвартай хангах чиглэлээр шаардлагатай зохион байгуулалт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.









