



















"Милан Кортина-2026" өвлийн XXV олимпын наадам өнгөрөгч хоёрдугаар сарын 6-22ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Бэртэл гэмтэл, шалгаруулалтын хатуу босго, улирлын онцлогоос хамаарах бэлтгэл гээд Олимпод хүрэх зам асар их сорилттой. Тиймээс тамирчид тэрхүү ховорхон мөчийг ашиглаж чадахгүй бол дахин дөрвөн жилийг хүлээхээс өөр аргагүй. Харин заримынх нь хувьд дөрвөн жил гэдэг карьерын төгсгөлтэйгөө нүүр тулах хугацаа байж мэднэ. Тиймээс Олимпын наадмын үзүүлбэр, уралдааны хэдхэн минут тэдний олон жилийн тэсвэр тэвчээр, золиос, шаргуу бэлтгэлийг шалгах мөч байдаг. Тэр чинээгээрээ наадмын өрсөлдөөн ширүүсч үзэгчдийг суудлаас өндөлзүүлэм агшнаар дүүрэн өнгөрдөг биз ээ. Итали улсад зохион байгуулагдсан Өвлийн Олимп албан ёсоор өндөрлөсөнтэй холбогдуулан хэвлэлийн ассошиетэд пресс агентлаг энэ удаагийн наадмаас 10 амжилтыг онцолж байна.

40 МЕДАЛЬ
2026 оны Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадамд 90 гаруй орны 2800 орчим тамирчин оролцож, 16 спортын төрөлд нийт 116 багц медалийн төлөө өрсөлдсөн билээ.
Норвег улс медалийн чансааг тэргүүлж, 18 алт, 11 мөнгө, 11 хүрэл буюу нийт 40 медалиар хамгийн өндөр амжилтыг үзүүлж байна. АНУ удаалж, 11 алт, 12 мөнгө, 9 хүрэл буюу нийт 32 медаль хүртсэнээр өвлийн Олимпын түүхэн дэх өөрсдийн дээд амжилтыг шинэчиллээ. Харин зохион байгуулагч Итали улс эх орондоо 10 алт, 6 мөнгө, 14 хүрэл гээд нийт 30 медаль хүртсэн юм.
Онцлох амжилтаас дурдвал, Йоханнес Хосфлот Клэбо гүйлтийн цанын спринт, багийн спринт, 10 км, 20 км, скиатлон болон буухиа төрлүүдэд нийт 6 алтан медаль хүртэж, нэг олимпоос ийм олон алтан медаль авсан анхны тамирчин болж байна.

24 ЖИЛИЙН ДАРАА
2019 онд 13 настай Алиса Лю АНУ-ын эмэгтэйчүүдийн уран гулгалтын үндэсний аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болж байв. Харин 2022 онд зодог тайлсан тэрээр эргэн ирж, энэ удаагийн Олимпод эмэгтэйчүүдийн уран гулгалтын хоёр төрөлд алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрээр АНУ-ын эмэгтэйчүүдийн уран гулгалтын 24 жилийн түүхийг шинэчилж, 2002 оноос хойш уран гулгалтын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн анхны америк эмэгтэй болж байна.

6:1
Бээжингийн 2022 оны Олимпын аваргууд буюу Финландын баг энэ удаа хагас шигшээгийн тоглолтод Канадад хожигдож аваргын байр сууриа хамгаалах боломжоо алдсан ч хүрэл медалийн төлөө амжилттай тоглов. Улмаар 21-ний өдөр болсон эрэгтэйчүүдийн хоккейн хүрэл медалийн төлөөх тоглолтод Словакийн багийг 6:1-ээр илт давуу ялж, Олимпын ээлжит медалиа хүртлээ. Ингэснээр Финланд Олимпын хоккейн тавцанд долоо дахь удаагаа гарав.

ХОЁР ОНООНЫ ЗӨРҮҮ
Илья Малинин буюу “Quad God” хэмээх хочоороо алдаршсан залуу уран гулгагч өвлийн Олимпод АНУ-ын багийн алтан медалийг шийдвэрлэсэн гол хүн байлаа. Уран гулгалтын багийн төрөлд АНУ, Япон хоёр оноогоор тун ойрхон өрсөлдөж байсан бөгөөд эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр эцсийн шийдвэрлэх мөч болсон юм. Малинин дөрвөн эргэлттэй үсрэлтүүдийг амжилттай гүйцэтгэж багтаа хамгийн өндөр оноог авч ирэв. Харин чөлөөт үзүүлбэртээ хэд хэдэн алдаа гаргаж, медалийн тавцанд ч хүрч чадаагүй нь харамсалтай.

ДӨРӨВ ДЭХ МЕДАЛЬ

Тус хөтөлбөрийн оролцогчид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-д зочилж, манай компанийн үйл ажиллагаа, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо, банк санхүүгийн зах зээл, нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг болон сүүлийн жилүүдэд идэвхитэй хийгдэж буй тогтвортой хөгжлийн онцлох ажлуудтай танилцлаа.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/03/02/1000029405.mp4
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4
Жесси Диггинс гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн төрөлд Олимпын дөрөв дэх медалиа хүртлээ. Тэрээр өмнө нь 2018 онд багийн спринт төрөлд алтан медаль хүртэж, 2022 онд 30 км-т мөнгө, спринтэд хүрэл медаль авч байсан туршлагатай.
Энэ удаа нээлтийн уралдаанд хавиргандаа бэртэл авсан ч тэмцээнээ үргэлжлүүлж гуравдугаар байранд орсон ба улирлын төгсгөлд зодог тайлахаа ч мөн зарлаад амжсан юм.

17 НАСТАЙ ОЛИМПЫН АВАРГА
Гаон Чой эмэгтэйчүүдийн сноубордын хафпайп төрөлд алтан медаль хүртэж, Олимпын түүхэнд 17 настайдаа аваргалсан цөөн тамирчдын нэг боллоо. Финалын шийдвэрлэх гүйлтэд тэрээр нарийн техниктэй элементүүдийг алдаагүй гүйцэтгэж, онооны хувьд илт давуу өрсөлдөгчдөө ардаа орхисон юм.
Түүний хамгийн том өрсөлдөгч нь хоёр удаагийн Олимпын аварга Клое Ким байжээ. Харин сонирхолтой нь Чойг 14 настайд нь АНУ-д бэлтгэл хийх боломжийг түүний өрсөлдөгч Ким болон түүний гэр бүл бий болгож байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл шавь нь багшийгаа ялсан уг тохиолдол спортын ертөнцөд ховорхон тохиох мөч байлаа.

1992 ОНООС ХОЙШ
Өмнөд Америкийн тамирчид өвлийн Олимпод 1992 оноос хойш оролцож ирснээсээ хойш нэг ч медаль хүртэж байгаагүй билээ. Харин энэ жил Бразилын тамирчин Лукас Пинхеиро Братен нь эрэгтэйчүүдийн слаломын төрөлд түрүүлж, тивийнхээ өвлийн Олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо.
Норвегийн Ослод төрсөн тэрээр 23 настайдаа Норвегийн шигшээг орхиж, 2024 онд ээжийнхээ төрсөн нутаг Бразилыг төлөөлөн өрсөлдөх болсноо зарласан юм. Братен өмнө нь Дэлхийн цомын зургаан гараанд түрүүлсэн туршлагатай бөгөөд 2025 онд Австрийн Зёльденд Бразилын нэрийн өмнөөс Дэлхийн цомын гараанд ялсан нь Өмнөд Америкийн тамирчны анхны энэ түвшний амжилт болсон юм.

19 ЖИЛИЙН БЭЛТГЭЛ
Элана Майерс Тейлор 41 насандаа эмэгтэйчүүдийн бобслейн төрөлд алтан медаль хүртэж, карьерынхаа хамгийн том зорилгод хүрлээ. Тэрээр өмнөх Олимпуудаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан ч алтан медаль хүртэж байгаагүй юм.
Бобслей нь секундийн зөрүүгээр шийдэгддэг, маш өндөр хурд шаарддаг спорт. Ялангуяа 40 гаруй насанд хурд удаашрах, ачаалал даах чадвар буурах эрсдэлтэй ч тэрээр 41 насандаа ийм амжилт үзүүлсэн нь бахархууштай. Тэрээр 2007 оноос хойш ойролцоогоор 19 жилийн бэлтгэлийн турш буюу бараг хоёр арваны турш формоо хадгалсны эцэст алтан медалийг атгасан нь түүний ялалтыг улам үнэ цэнтэй болгож байна.

158.13 ОНОО
Рику Миура болон Рюичи Кихара хосын уран гулгалтын төрөлд түрүүлж, Япон Улсын түүхэн дэх анхны энэ төрлийн алтан медалийг хүртлээ. Богино үзүүлбэрт цөөн алдаа гаргаж тавдугаар байрт орсон тэд чөлөөт үзүүлбэртээ бүх элементээ алдаагүй гүйцэтгэж, 158.13 оноогоор дэлхийн дээд амжилтыг тогтоон аваргалсан юм.
33 настай Кихара өмнө нь хоёр олимпод оролцож, бэртлийн улмаас спортоо орхиход хүрч байсан бол 2019 онд Канад руу нүүж Миуратай бэлтгэл хийж эхэлжээ.

32 ЖИЛИЙН ДАРАА
Михаил Шайдоров эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын төрөлд богино үзүүлбэрийн дараа тавдугаар байрт байсан бол чөлөөт үзүүлбэртээ тэмцээний цорын ганц алдаагүй хөтөлбөрийг гүйцэтгэж аваргаллаа. 21 настай Михаил Шайдоров ийнхүү Казахстанд 32 жилийн дараа өвлийн Олимпын алтан медалийг авч ирэв.











