Их удирдагч Ким Жон Ун БНАСАУ (Хойд Солонгос) байгуулагдсаны 78 жилийн ойг тэмдэглэх үеэр “Хилийн чанадад цэргийн ажиллагаанд” оролцож буй цэргүүдээ сайшаан магтсан талаар тус улсын төрийн мэдээллийн KCNA агентлаг мэдээллээ.

KCNA-агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун “Хилийн чанадад цэргийн ажиллагаанд оролцож буй” командлагчид болон цэргүүдэд онцгой талархаж, хүндэтгэл илэрхийлсэн байна. Энэ нь Хойд Солонгосоос ОХУ, Украины дайнд оролцож байгаа цэргүүдэд зориулсан байх магадлалтай гэж Ройтерс онцолжээ.
БНАСАУ 2024 оны сүүлээр ОХУ-ын цэргийн хүчний хамт байлдахаар ойролцоогоор 14'000–15'000 цэрэг Украйны хил рүү илгээсэн гэж Умард болон Өмнөд Солонгосын (БНСУ) албаныхан мэдээлж байсан.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба 2026 оны хоёрдугаар сард хийсэн үнэлгээндээ Хойд Солонгосын 6'000 орчим цэрэг Украйн, ОХУ-ын дайнд амь үрэгдсэн эсвэл шархадсан гэсэн тооцоо гаргасан байдаг.
Пехньян ОХУ руу нэмэлт цэрэг илгээх бэлтгэл ажлаа үргэлжлүүлж байсан боловч, ойрын үед ийм ажиллагаа эхлэх гэж буй ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэж Өмнөд Солонгосын Батлан Хамгаалах Яам наймдугаар сарын сүүлээр мэдэгдсэн юм.
Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагуудын хийсэн үнэлгээгээр Хойд Солонгос ОХУ-д цэрэг, зэвсэг хэрэгсэл илгээснийхээ хариуд эдийн засгийн болон цэргийн технологийн дэмжлэг, туслалцаа авч байгаа аж.









