
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар манай улсад хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны албан ёсны айлчлалын хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Монгол Улсын Их Хурал болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт парламентын тэргүүн нар гарын үсэг зурсан бол Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Куанг Ман нар гарын үсэг зурав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.











